Чехийн Праг хот дахь Оросын элчин сайдын яамны байрладаг гудамжны нэг хэсгийн нэрийг өөрчилж Украины баатруудын гудамж гэж нэрлэхээр болжээ. Праг хотын Коруновачни гудамж байрладаг 6-р дүүргийн зөвлөлийн энэ шийдвэрийг Праг хотын захирагчийн албаны тусгай комисс, хотын зөвлөл баталсан тухай тус хотын захиргааны төлөөлөгч Ян Хабр мэдэгджээ.
2020 оны хоёрдугаар сард Праг хотын 6-р дүүргийн эрх баригчид Оросын элчин сайдын яамны байрны өмнөх талбайг Борис Немцов агсны нэрэмжит болгож байжээ.
Хабрын хэлснээр Коруновачни гудамжны нэрийг өөрчилснөөр оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүй гэнэ. Учир нь нэрийг нь өөрчилсөн 150 м хэсэгт зөвхөн захиргааны байрууд байрладаг байна.
Праг хот нь Оросын ЭСЯ байрладаг эсвэл ойролцоох гудамж, талбайн нэрийг нь өөрчилсөн ганц хот бус. Үүнээс өмнө Норвегийн Осло хот Оросын ЭСЯ-ны байрны өмнөх гудамжийг “Украины талбай” гэж нэрийг нь сольж байсан бол Литвийн Вильнюс хот Оросын ЭСЯ-ны байр руу хөтлөх гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэх шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 7 )
удахгүй Oросын иргэд гадаадад эх хэлээрээ ярихаас ч болгоомжилдог болох цаг ирнэ.
europ odoo dalbaanii ongotei gerel asaadag , esvel gudamjnii ner mer oorchilj tenegtdegee bolimoor yum. ... kkkk
Teneg ‘em hun ger alna gedeg unen.huchirhiilel ihenhidee emegteichuudees uudeltei.huuhduudteigee niileed etsgiig n muulaad suuj bdag emsees bolj olon 10 ger bul ur huuhed amidral hecuuddeg.
Төр засаг гэж байнуу? Энэ лалруудыг бариад шоронд хийчихдэггүй юм байх даа.
Оросууд дэлхий нийтийн шившиг болж байна даа. Гишгэх газаргүй боллоо доо...
Баруун ялагдаад арга яадаж байх шив.
Муу ацнууд