Чехийн Засгийн газар тодорхой ангилалд хамаарах иргэдийн хувьд коронавирусний эсрэг вакциныг заавал хийлгэх шаардлагагүй гэж үзжээ.
Энэ талаар Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мэдэгдээд “Манай улс хүн амын тодорхой нэгэн хэсэг болон тусгай мэргэжлийн ангилалд хамаарах хүмүүст заавал вакцин хийлгэхийг шаардахгүй” гэсэн байна.
Гэхдээ тус улсын Засгийн газар вакциныг цар тахалтай тэмцэх үр дүнтэй арга гэж үзэж, иргэддээ вакцинд хамрагдахыг уриалж байгаа аж.
Чехийн Ерөнхий сайд Петр Фиала энэ сарын 1-нд инфляц, цахилгааны үнийн өсөлт, ковидын цар тахал нь 2022 онд Чех улсын хувьд том сорилт болж байгааг хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )