Чехийн парламентын сонгуулиар ялалт байгуулаад байгаа “Дургүйцсэн иргэдийн ажиллагаа” ANO хөдөлгөөн тус улсыг НАТО болон Европын Холбооноос гаргахгүй гэж ANO хөдөлгөөний дарга, Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч, Чехийн Засгийн газрын тэргүүн асан Андрей Бабиш мэдэгджээ.
“Ерөнхий сайдын хувьд би гадаад бодлого болон батлан хамгаалах бодлогын баталгаа байх болно. ANO хөдөлгөөн НАТО болон Европын Холбооноос гарах тухай бүх ард түмний санал хураалтыг огт явуулахгүй гэсэн нэн ойлгомжтой байр суурь баримталж байна” гэж тэр хэлснийг Чехийн телевизээр дамжуулсан байна. Бабиш энэ байр сууриа парламентын сонгуулийн өмнө ч сонгогчдод илэрхийлж байжээ.
Харин НАТО болон Европын Холбоонд оролцох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах боломжтой гэсэн санааг “Эрх чөлөө болон шууд ардчилал” SPD хөдөлгөөний дарга Томио Окамура парламентын сонгуулийн өмнө илэрхийлж байсан боловч одоо энэ санаагаа орхиод байгаа аж. Бабиш SPD хөдөлгөөн болон Motorist хөдөлгөөнтэй шинэ засгийн газар эмхлэн байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00