АНУ-ыг Ираны эсрэг кибер дайн зарласан гэж буруутгав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 29

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф АНУ Тегераны эсрэг кибер дайн зарласан гэж буруутгажээ. “АНУ кибер дайнаа манай цөмийн объектууд руу их аюултай дайралт хийснээс эхэлсэн. Сая сая хүний аминд хүрч болохоор дайралт байсан” гэж Зариф “NBC” телевизэд ярьсан байна.

Ираны Гадаад хэргийн сайд мөн “АНУ эхэлсэн дайнаа дуусгаж чаддаггүй” гэж хэлбээ.

Тэрбээр мөн Вашингтон Саудын Арабын газрын тосны объектууд руу дайрсныхаа дараа Ойрх Дорнод руу цэргийн нэмэлт хүч илгээх шийдвэр гаргасныг шүүмжилжээ. Зарифын ярьснаар Франц, Герман, Их Британи улс АНУ-аас хамааралгүйгээр цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөх үүргээ биелүүлэхгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top