Түрээсийн үнээр өөрийн оффистой болох боломж

2019 оны 10 сарын 01

Мишээл Групп ХХК-с 2021 онд бүрэн хэрэгжиж дуусах 20 давхар, 3 блок бүхий төрөл бүрийн үйлчилгээ болон оффис төслийг танилцуулж байна. Энэ нь шинэ сууршлын бүс ирээдүйд Хан-Уул дүүрэгт төвлөрөхтэй холбоотой ба хотын төв руу урсах авто машины түгжрэлийг багасгах, хэрэглэгчдийн цагийг хэмнэх үүднээс Health & Beauty, Education & Wellness болон дан оффисийн зориулалтын гэсэн 3 блок төслийн ажлаа эхлэн хамтран ажиллах байгууллагуудаа бүртгэж эхэллээ.

HEALTH & BEAUTY ТӨСӨЛ

Тус төсөл нь бүх төрлийн эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг нэг блокт оруулж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэхээс гадна олон төрлийн сонголтоос үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал: Нүд болон шүдний эмнэлэг, гоо сайхны салон, төрөл бүрийн массаж, Hollywood Smile болон бүх төрлийн Эхо, цусны шинжилгээ, зүрхний бичлэг, дүрс оношилгоо зэрэг үйлчилгээнүүд нэг дор төвлөрөх юм.

 WELLNESS & EDUCATION ТӨСӨЛ

Тус төсөл нь ээж, хүүхдэд зориулагдах бөгөөд хувийн цэцэрлэг, ОУ-н сургалтын хөтөлбөртэй сургуульд тулгуурлан бүх төрлийн сургалт, вэллнэсс үйлчилгээнүүд нэг блокт төвлөрүүлнэ. Тухайлбал: Гадаад хэл, шатар, уран зураг, дуу хөгжим, бүжиг, IQ, EQ сургалтууд болон бие хамгаалах урлагийн сургалтууд /бокс, карате/ мөн төрөл бүрийн Иога, спиннинг, аеробэк, бясалгалын төвүүд байрлана.

OFFICE ТӨСӨЛ

Тус төсөл нь өөрийн оффисгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулагдсан төсөл юм. Ямар нэгэн банкны хүүгүйгээр 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөө хувааж төлөх нөхцөлтэй бөгөөд та түрээсийн төлбөрөөр өөрийн оффистой болох боломжтой юм.

Та бүхнийг түгжрэл багатай, бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн мөн хотын агаарын бохирдол хамгийн бага хэсэгт бизнес эрхлэх боломжийг бид олгож байна.

Бүртгэлд хамрагдах утас: 99056274, 9099-5533

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА ВИДЕО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top