Их хотын брэндүүдийг нэг дор төвлөрүүлэх 200 бүтик дэлгүүрийг нэгтгэх Little Venice -н талаар сонирхуулая.
Тус төслийн ахлах, “Мишээл Групп” ХХК-ийн Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Ц.Будхүүтэй ярилцсанаа хүргэе.
-Та төслийнхөө талаар товч танилцуулаач?
-“Мишээл Сити” төслийн дэд төв болох Little Venice их дэлгүүр жилийн турш 1 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай, эдийн засгийн урсгал өндөртэй Монголын хамгийн том брэнд дэлгүүр болно. Энэ төвийн орчин тойронд “Sheraton” олон улсын сүлжээ зочид буудлын Монгол дахь салбар, Их хаадын хөшөөт цогцолбор, Олон улсын экспо төв, Монголын анхны аялал жуулчлалын гудам болох Мишээл walking street, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Мишээл Резиденс орон сууцны төсөл, Барилгын материалын их дэлгүүр, Тавилгын их дэлгүүр гээд хүний урсгал сайтай эдийн засгийн өндөр үр өгөөжтэй орчинд гадаад дотоодын иргэдэд зориулан энэхүү дэлгүүрээ нээх гэж байна.
-Дэлгүүр хэзээ нээгдэх вэ?
-200 брэндийг нэг дор төвлөрүүлж, аялал жуулчлалын төв болсон тус дэлгүүрээ 2022 оны 06 сард нээнэ. Барилгын ажил ковидоос үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг хамааралгүйгээр эрчимтэй явагдаж байна. Барилгын ажлын үед захиалга өгөх нь ирээдүйд үүсэх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болно. Дэлгүүрийн бүртгэл эхлээд удаагүй байхад Монгол улсдаа үйл ажиллагаагаа явуулдаг 300 гаруй брэнд дэлгүүрүүд хандаад эхэлсэн байгаа. Бид ямар брэндийг дэлгүүртээ оруулах эсэхээ шалгаруулалт хийж шийднэ. Учир нь үнэ цэнэтэй орчинд дуураймал эсвэл олон нийтийн худалдан авах хэрэгцээнд нийцэхгүй бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй.
-Яагаад Little Venice их дэлгүүрийг зорих ёстой вэ?
-Анх дэлгүүр нээх санаа, чиг хандлагыг бид Дэлхийн загварын төв болсон Италийн Венец хотын загварын чиг хандлагаар хийхээр төлөвлөсөн. Одоо Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн том брэндийн дэлгүүр бол ШангриЛа молл байна. Гэтэл өөрт тохирсон зүйлсийг худалдан авахын тулд заавал хотын төвийн бөглөрөл дундуур явж очих шаардлагагүй. Өөрт таарсан тохирсон худалдан авалтаа илүү олон сонголттойгоор худалдан авах боломжийг бид олгоно. Загварын төв Италийн Венец хотын өнгө төрхийг ерөнхий концепци болгон аялал жуулчлалын шинэ бүсийг Монгол улсад байршуулах зорилготой Мишээл Сити төслийн дэд төв болох Little Venice их дэлгүүрийн бүртгэлийн мэдээллийг зөвхөн борлуулалт мэдээллийн төвөөрөө дамжуулан сонирхсон хүн бүрт нээлттэй өгч байна.
-Ямар нэг брэнд оруулж ирдэг хувь хүн албан байгууллагуудад Little Venice төсөл юу амлаж чадах вэ?
-Мэдээж худалдааны байгууллагын хамгийн сайн судлах ёстой нэг зүйл бол хүний хөлийн урсгал. Хүнгүй газар хичнээн сайхан брэнд өрж тавиад ямар ч ашиггүй. Ашиггүй байвал брэнд байгаад ч хэрэггүй. Тэгэхээр хаана салбар нээхээ сайн тооцоолох ёстой. Хүний урсгал ихтэй, эдийн засгийн үр өгөөжтэй орчинд брэнд бүтээгдэхүүн өөрөө өөрийнхөө борлуулалтыг бүрэн хангаад ашгаа өгөөд явах ёстой. Монгол улсад жилдээ 3 сая жуулчин зөвхөн хөшгийн хөндийн Чингис хаан нисэх буудлаараа хүлээн авахаар төлөвлөсөн. Гэтэл жуулчдад эдийн засгийн томоохон хөшүүрэг болж хүлээн авах тохирсон аялал жуулчлалын төв Улаанбаатар хотод маань байхгүй байна. Үүнийг л Мишээл Сити төсөлдөө хүлээн авч бүх хэрэгцээг нь хангахыг зорьж байна.
-Тэгвэл Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа брэндийн бараатай ижил төрлийн дэлгүүрүүдээс юугаараа ялгарах вэ?
-Бид их дэлгүүртээ эхлэл болгож М2 үнийг 55,000 төгрөгөөр санал болгож байна. Энэ бол түрээсийн хамгийн доод үнэ. Бид бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барина. Мөн энд дуулгах ёстой нэг зүйл бол дотроо давхарлаж барьсан дэлгүүрүүд маань доод давхартаа түрээсийн үнийг төлөөд, дээд давхартаа үнэ төлбөргүй байршна. Энэ бол Венец болон Парис хотын загварын брэнд дэлгүүрийн үндсэн зарчим. Зарим тохиолдолд дээд давхартаа ВИП үйлчилгээгээ үзүүлдэг, зарим тохиолдолд хувцас солих өрөө зэргийг дээрээ шийдсэн байдаг. Нэгэнт бид Венец хотын загварын жишгийг барих гэж байгаа учраас бүх боломж, бизнесийн гарцыг санал болгох ёстой. Энэ бол биднээс бизнес эрхлэгч брэндийн дэлгүүртэй хүмүүстээ барьж байгаа бэлэг.
-Одоо дэлгүүрийн бүртгэлд хамрагдахад оройтсон уу, яаж бүртгүүлэх вэ?
-Бид 2021 оны 12 сар гэхэд гэрээгээ хийгээд дууссан байхаар төлөвлөж байна. Брэндийн дэлгүүртэй бизнес эрхлэгчид маань цаашид Little Venice дэлгүүртээ оруулах бараа, бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлэх, бэлтгэл ажлаа хийх хугацааг олгож байгаа юм. Брэндийн бараатай хувь хүн албан байгууллагыг манай Мишээл Сити төслийн нэгэн дэд төв болсон Little Venice их дэлгүүрт хамтран ажиллахыг урьж байна. Төслийн талаарх мэдээллийг ирж авбал илүү дэлгэрэнгүйг бас бизнесийг тань дэмжих илүү боломжийг бид танилцуулна.
-Баярлалаа, хотод ийм гоё зохиомжтой брэндийн их дэлгүүртэй болж байгаад баяртай байна?
-Баярлалаа. Бид ч мөн ийм гоё концепцоор бизнес эрхлэгчиддээ борлуулалтын өндөр үр өгөөжтэй боломж олгож байгаад баяртай, бахархалтай байна.
Утас: 9099-5533, 9499-7171, 8805-0950, 8800-3490
Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, “Мишээл Сити”-ийн SHOWROOM