"Мишээл" танин мэдэхүйн хүрээлэн ЗУНЫ ХӨТӨЛБӨРТ хамтрахыг урьж байна

2022 оны 03 сарын 16

Мишээл Сити төслийн дэд төв болох “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нь ховордсон ургамал, бут сөөг тарих, нутагшуулахад чиглэсэн бөгөөд нийслэлийн иргэдийн амарч зугаалах ногоон байгууламжийг нэмэх, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон байгалийн ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудад практик сургалт хийх орчинг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд хэрэгжүүлэх олон нийтийг хамарсан спортын хөтөлбөр, дугуйлан, тэмцээн уралдаан, иога, олон төрөлт үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой бөгөөд уг ажилд туршлагатай ТББ, КЛУБ, ХУВЬ ХҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛ-ийн байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахыг урьж байна.

 

 

Хамтран ажиллах боломжтой аж ахуйн нэгж, клуб, бүлэг, хувь хүн иргэд та бүхэн Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн | Facebook хаягаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан хөтөлбөрөө илгээнэ үү.

Холбоо барих утас: 7507-5858,9499-7171

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top