УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдааныг 10:00 цагт зарлаад байгаа. Чуулганы гол сэдэв шахмал түлшний асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох бөгөөд бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх юм.
Харин өнөөдөр тохиож буй олон улсын охидын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүдийн ширээн дээр “бяцхан бүжин”-гүүдийг өржээ. “Бяцхан бүжин”-гүүдээр дамжуулан УИХ-ын гишүүдийг охидын хүчирхийлэлд анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн статистик байдаг аж.
Олон улсын охидын өдрийг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд "Хамтдаа хамгаалъя" өдөрлөг болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ - ын гишүүд шахмал түлшний асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсоод юу хийх, яах гэж байгаа юм бол? Сүнсоод өнгөрөх юмаа арай ажил хийсэн гэх гээгүй биз дээ? \nШахмал түлш, сайжруулсан түлш гэж яриад байна, ”шахсан” нь бол үнэн, сайжруулсан гэдэг нь худлаа. Үнэхээр сайжруулж бохийг нь ялгаж байнаа бол түүнээ харуулчих! Ухаа худгийн нүүрсийг цэвэршүүлээд гарч байгаа шаардлага хангахгүй хаягдлаа зуурч барьцалдуулаад ард түмэнд шахаж байгаа шүү дээ.