ЧУУЛГАН: Монгол Улс Минск, Абу Дабид Элчин сайдын яам нээнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.10.11/-ийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Хуралдааны эхэнд Бүгд найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцэн тогтоолын төсөл баталлаа. Мөн Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав.

Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Элчин сайдуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “БНСУ, Москва, Стокольм хотуудад Элчин сайд томилогдоогүй байгаа. Станбул, Хөх хот зэрэг газруудад гэнэт татагдсан Ерөнхий консулууд бий. Улс төрийн шахаа байхгүй гэж би хэлэхгүй. Ил, далдаар бүгд өөрийн хүнээ томилуулах гэж зүтгэдэг. Харин би мэргэжлийн хүмүүсээ хамгаалж ажиллахыг хичээдэг. Элчин сайдгүй байгаа Киргиз, Куб, хугацаа нь дууссан 13 Элчин сайд, дөрвөн газар Ерөнхий консулгүй байгаа” гэлээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан 15:00 цагт үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top