Хоёр Ганаа Америкийг зорьлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

 

Саяхан болж өнгөрсөн "Улаанбаатар" олон улсын кино наадмаас "Халуун зүрх" киногоороо "Шилдэг продюсер" шагнал хүртсэн "Аримун" продакшны уран бүтээлчид болох  жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар киногоо аваад АНУ-г зорьжээ. 

Уран бүтээлч эмэгтэйчүүдийн хамтрал сүүлийн үед манай урлагт амжилт үзүүлэх болсон. Түүний нэг нь ч уг кино. "Халуун зүрх" бол “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн. 

Кино San Francisco-д өнөөдөр /2019.10.22/ 20:30 цагаас "Presidio" кино театрт гарах аж.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(202.126.88.48) 2019 оны 10 сарын 22

Zaaval iim bichigtei futbolk umsuh hereg bgaa ch yum uu ugui ch yum uu kkkk.

1  |  0
b(66.181.168.8) 2019 оны 10 сарын 22

энэ ганчимэг хөзрийн хаантай адилхан харагдаад байдгийн, Чой юн фат

0  |  0
Top