УБ хотын иргэдэд үйлчлэх FOOD STREET удахгүй ашиглалтад орно

2019 оны 10 сарын 22

"Мишээл Экспо" болон “Kitchen All” тавилгын дэлгүүрийн голд байрлах FOOD Street төслийн барилгын ажил 85%-тай явагдаж байна. Тун удахгүй Улаанбаатар хотын иргэд дөрвөн төрлийн ресторан, есөн төрлийн паб, лоунж болон караоке төв, кофе шоп, өндөр зэрэглэлийн диско клаб зэрэг нэгдсэн төвд ирж үйлчлүүлэх боломжтой болно. Тус гудамд дараах байгууллагууд үйл ажиллагаагаа явуулна.

Ресторан:

  1. K-pop Korea restaurant

Дэлхий дахинд хүчээ авч байгаа K POP урсгалын өнгө төрхтэй анхны Солонгос ресторан тус гудамд Монгол дахь анхны салбар ресторанаа нээнэ.

  1. SUZURAN Япон ресторан

Улаанбаатар хотын хамгийн амттай Рамен болон Япон үндэсний хоолыг үйлдвэрлэгч SUZURAN ресторан 2 дахь салбараа нээнэ.

  1. Хятад ресторан

Хамгийн шинэ бөгөөд эрүүл, жинхэнэ Хятад хоолны амтыг тус гудамд ирж амтлах боломжтой болно.

  1. Европ, Монгол ресторан

Монгол, Европ хосолсон хамгийн амт чанартай, хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх ресторан мөн тус гудамд үүд хаалгаа нээнэ.

Мөн Circle-K supermarket, Coffee shop, Шар айраг хамтлагийн Ганхүүгийн IRISH паб, Монголын анхны Спорт паб, Gem international компанийн CRAFT pub, Wine house pub, зэрлэг өрнөдийн өнгө төрх бүхий Cowboy pub, Karaoke Pub, Big Bowling төв, өндөр зэрэглэлийн диско клаб, өндөр зэрэглэлийн караоке төв зэрэг олон үйлчилгээ нэг дор төвлөрнө. 

Жилийн дөрвөн улирал ажиллах боломжтой тус гудам нь амралтын өдөр бүр Олон улсын хоолны үзүүлбэр, урлаг соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулагдана. Үүдэндээ нэгдсэн харуул хамгаалалттай төв байх учир аялал жуулчлалаар ирж байгаа жуулчдад үйлчлэх боломжтой төв байна.

FOOD STREET ашиглалтад орох үеийн зураг

 

“Мишээл групп” ХХК төслийн баг

Утас: 9905-6274, 9099-5533

Төслийн ерөнхий мэдээллийг доорх видеоноос харах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top