Сөүл хотыг чимсэн монгол охид

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн Сөүлийн загварын долоо хоног өндөрлөлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн загварлаг залуус энэ өдрүүдэд Сөүл хотод цугласан ба тэдний дунд Монголын моделиуд багтсан байв.

Бидний сайн мэдэх модель Б.Цэрэндолгор буюу Цэкү энэ өдрүүдэд Сөүлийн загварын шоуны тайзнаа алхжээ. Цэкү Dj Унагийн хамтаар Сөүлийн гудамжийг монгол дээлээрээ чимсэн байна. Өвөрмөц өнгө, загвар бүхий дээлээр гоёсон монгол охид загварын долоо хоногийн үеэр олны анхааралд байв. 
 

Загвар өмсөгч бүсгүйчүүд жүжигчин Б.Ариунцэцэг, Б.Ариунчимэг нарын хамт гоо сайхны брэндүүдтэй гэрээ хийхээр Өмнөд Солонгосыг зорьсон бөгөөд энэ ажил нь ч тун амжилттай болжээ.

Ингээд Сөүлийн загварын долоо хоногт зочилсон монгол бүсгүйчүүдийн зургаас сонирхуулъя.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.77.152) 2019 оны 12 сарын 17

Ariuntsetsegs busad n muuhai tsarai muutai, neeh hachin durvuljin tsaraitai, undruus tsaashgui hachin...

0  |  0
ыбйөха(103.9.89.18) 2019 оны 10 сарын 23

Хачин царайтай хөгийн юмнууд байна даа

0  |  0
Top