Цэргээс халагдсан G Dragon-ыг 3000 орчим фэн нь угтан авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

Өмнөд Солонгост төдийгүй дэлхийд алдартай "Big Bang" хамтлагийн дуучин, 31 настай G Dragon өнөөдөр /2019.10.26/ цэргээс халагдлаа. 

Хоёр жилийн орчмын хугацаанд Гангвон дахь явган цэргийн ангид алба хаасан түүнийг 3000 орчим фэн нь угтан авсан байна. Сонирхолтой нь, тэд бүгд бүсгүйчүүд байжээ. Ойролцоогоор 500 орчим хятад фэнүүд нь ирсэн байсан бол бусад нь Япон болон Азийн бусад орныхон байсан гэнэ.

Өглөөний 08:00 цагийн үед цэргийн ангиас гарч ирсэн G Dragon-ыг эргэн ирсэнд баярласан фэнүүдийнх нь аюулгүй байдлыг хангахын тулд түүнийг угтан авах үйл ажиллагааг Ёнгинд албан ёсоор зохион байгуулсан юм. 

G Dragon хүрэлцэн ирсэн шүтэн бишрэгчдэдээ хандан "Хүлээж байсанд баярлалаа. Би уран бүтээлийнхээ төлөө тууштай хичээх болно" гэсэн үгс зориулжээ.  
 


 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(103.229.123.111) 2019 оны 10 сарын 28

МОНГОЛД БОЛ ЦЭРЭГТ ЯВААГҮЙ ХУЛГАЙЧУУД ДАРГА , УЛСЫН БААТАР БОЛДОГ

4  |  0
Man(117.111.20.178) 2019 оны 10 сарын 30

Shamirtsan gar bn sh de amidral deer

3  |  4
Top