Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийн дуучин Jungkook энэ сарын 2-нд машины осол гаргаж, цагдаагийн газарт шалгагдаж байна.
Jungkook Юнсаны Каннам дүүрэгт "Mercedes-Benz” машин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, такситай мөргөлджээ. Таксины жолооч болон дуучин хоёул хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлгийн тусламж авсан гэнэ.
Цагдаагийн газраас “Jungkook осол гаргасан нь үнэн. Хэрэг мөрдлөгийн шатанд явж байна. Учир нь жолоочийн гэмтлийн дүгнэлт бүрэн гараагүй байгаа. Jungkook-ийг шүүхэд мэдүүлж, хэрэг үүсгэх шаардлагагүй. Шалгалтаар тэр согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон”гэж мэдэгджээ.
Харин дуучны харьяалагддаг “Big Hit Entertainment” агентлагаас:
“Хэргийг мөрдөн шалгаж байгаа тул бид ослын талаар нарийн мэдээлэх боломжгүй байна. Осолд өртсөн машины жолооч болон Jungkook хүнд гэмтэл аваагүй. Jungkook дүрэм зөрчсөнийг цагдаа нар тогтоосон. Тэр эрүүл мэндийн шалгалтад орж, Цагдаагийн газарт байцаалт өгөөд ослын хохирлыг барагдуулж, хохирогчтой тохиролцоонд хүрсэн. Jungkook хохирогч болон фэнүүдээсээ гүн хүлцэл өчиж байгаагаа илэрхийлсэн. Анхаарал тавьсанд баярлалаа” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )