УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүд С.Даваасүрэнг байлцуулж байгаад асуудлыг хаалттай горимоор хэлэлцэн сайтар нягталсны дараа чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж байв.
Иймд УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн СЗХ-ны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 2 )
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
Өргөдлөө өгсөн хүнийг Ми.Энхболдынхон хамгаалж байгаа ухаантай юм аа даа. Ингэж байгаад сонгууль болоод хар жагсаалтанд орчихвол хэн ч хариуцахгүй дээ.Үг хэлсэн хүмүүс бол улс төржиж байна даа. Бүлэг дээр яриад шийдсэн асуудалыг эсэргүүцдэг бүлэглэийг намаас нь хариуцлага тооцох хэрэгтэй.