УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.15/-ийн нэгдсэн хуралдааныг 10.00 цагт зарлаад байсан ч хуралдаан болсонгүй.
Энэ өдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байв. Мөн 15:00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх байсан юм.
УИХ-ын чуулган танхимд 10-аад гишүүн орж харагдсан ба Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мөн Төрийн ордонд үзэгдсэн.
Сэтгэгдэл ( 0 )