Их Британийн алдарт “BBC” агентлаг Монголын үлэг гүрвэлийн олдвор, түүнийг газрын хэвлийдээ тээгч Говь цөл, чулуужсан өвөө хадгалж, хамгаалж, сэргээж буй Монгол эрдэмтнийг онцолжээ. Шинжлэх ухаан, байгаль орчны сэтгүүлч Бет Тимминсийн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Одоогоос 80 сая жилийн өмнө Монголын говь цөл үлэмж биетнүүдийн хувд яг л диваажин мэт байлаа. Цэвэр уст нуурууд, чийглэг уур амьсгалтай энэ нутаг үлэг гүрвэлүүдийн хувьд идээшлэн бэлчээрлэх таатай орчин байжээ. Махан идэшт велосиратопс, гүрвэлийн нуруутай савропод, жадаар бүрхэгдсэн анкилозавр Баян загийн улбар цохион дунд бэлчиж байсан түүхтэй. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших энэ газар орон бол яг л ангараг гараг мэт дүр төрхтэй аж. Монголын тал нутагт байгаль эхээс заяасан нандин бэлэг болох говь цөл бол түүхээс өмнөх цаг үеийн хамгийн баян өв сан билээ.
Гэвч ийм баян өв сан байдгийг одоогоос 100 гаруй жилийн өмнө нь л дэлхий нийт мэдэж байлаа. Тухайн цаг үед чухам ямар дүр төрх, янз байдалтай болохыг нь үл мэдэх 80 гаруй төрөл зүйлийн чулуужсан араг ясыг говь цөлийн ариун хэвлээс олж илрүүлж байсан юм. Энд аж төрөгсдийн хувьд шинжлэх ухааны арвин баялаг түүх өгүүлэх энэ газар орон одоо ч нууцлаг хэвээр л байна.
“Энэ газар орныг хамгаална гэдэг нь бат бөх хашаа хороо бариад л байхын нэр биш юм. Хамгаална гэдэг нь үнэн хэрэгтээ хүн зоныг мэдлэгтэй болгох явдал” гэж Баян загийн палеонтологийн багийн эрдэмтэн М.Болорцэцэг ярьсан юм.
Америкийн нэрт эрдэмтэн Рой Чепмэн Эндрьюс нэгэн зууны тэртээ Баян загийн улбар цохиодын дундаас дэлхийд анх удаагаа үлэг гүрвэлийн өндөгний үүр олж байлаа. Энэ цаг хүртэл дэлхийн ямар ч эрдэмтэн үлэг гүрвэлийг өндөг гаргадаг гэж бат нот санал нэгдээгүй байсан юм. Чухамдаа палеонтологийн салбарт эргэлтийн цэг болсон энэ гайхалтай нээлтийн төлөө түүнийг бүх америкчууд хүндэлдэг билээ. Өдгөө үзэгч та бүхний сайн мэдэх “Индиана Жонес”-ын дүр бол түүний дүр төрхийг шингээсэн уран сайхны дүр юм.
Эндрьюсийн илрүүлсэн нандин олдворуудын дээжис хоёр жилийн өмнө 2017 онд АНУ-ын Байгалийн түүхийн музейд олны хүртээл болж, шинэ цагийн америкийн иргэд шинжлэх ухааны эргэлтийн цэг болсон олдворуудын гэрч нь болсон билээ.
Тухайн цаг үед Рой Чепмэн Эндрьюсд газар орны тэмдэглэл, газрын зураг, байр зүйн тодорхойлолт байсангүй. Нутгийн иргэдийн мэдээлэл, эрдэмтний зөн совиндоо найдан эргэлтийн цэг болсон юугаар ч үнэлж барахааргүй олдворуудаа олсон юм. Гэвч Монгол нутгаас олдсон үнэт олдворуудад хяналт байсангүй. Хууль бус худалдаа нь Бразил, Хятадын хэрэглэгчдэд хүрдэг болохыг тогтоосон ч хуулийн цоорхойгоор урссаар байлаа. Хуулийн цоорхойгоос Баян загийн үнэт олдворууд урссан юм. Тарбозавр батаараас эхлүүлээд хууль бусаар хил давсан 30 олдворыг эргэн эх орондоо авчрахад М.Болорцэцэг хүчин чармайлт гарган ажилласан юм. Хууль зөрчин байж хил давсан энэ олдвор нэрт жүжигчин Николас Кэйжийн ч гарт орсон байлаа. Харин тэр нийгмийн хариуцлагын хүрээнд эх нутагт нь эргүүлэн өгсөн билээ.
Манай агентлагийн олж тогтоон, тооцоолсноор АНУ-ын Гаалийн хяналт шалгалтын бүсээр өнгөрсөн таван жилийн хугацаанд 44 сая ам.доллароор хэмжигдэх олдворууд гарсан гэдгийг баталж байлаа.
Монголын хамгийн том өв соёл болсон үлэг гүрвэлийг хамгаалах үйлсийг манлайлж буй М.Болорцэцэг аялал жуулчлалын гол салбар болгох зорилготой. Иймийн тулд үлэг гүрвэлийн тухай цэгцтэй мэдлэг олгох ёстой гэж үздэг. Хамгийн гол нь Монгол Улсын ирээдүй болсон шинэ үеийнхэнд үлэг гүрвэлийн тухай ойлголт хэрэгтэй гэж үздэг юм. М.Болорцэцэгийн аав ч мөн адил палеонтологич байсан болохоор аавынхаа замналаар замнан мэргэжлийг нь өвлөн авч өдгөө үлэг гүрвэлээ хамгаалах үйлс санаачлан зүтгэж буй.
Үлэг гүрвэлээ хамгаалах, тайлбарлан таниулахын тулд тэрээр ихэнх монгол бүсгүйчүүдийн зориглоод байдаггүй автобус жолоодон байгаль цаг уурын ямар ч нөхцөлд явуулын музейгээ ажиллуулдаг нэгэн. Үлэг гүрвэлийн зураг, зарим олдворын дээж тээсэн 11.2 метрийн урттай энэ автобус одоо ч үлэг гүрвэлийн тухай цэгцтэй мэдлэг олгож байгаа юм.
Тэрбээр 2007 онд Монголын үлэг гүрвэл судлалын хүрээлэн байгуулж дэлхийн өнцөг булан бүрээс, дотоодоосоо ч хандив цуглуулж нийт 46 мянган ам.доллар босгож чаджээ. Энэ хандивт АНУ-ын Байгалийн түүхийн музейн нэмэр хандив ч бий гэдгийг тэрбээр онцолж байв.
Одоогоос 12 жилийн тэртээ Баян заг орчимд гурван жуулчны бааз, 13 уурхайн лиценз олгогдсон байжээ. Харин өнгөрсөн хугацаанд жуулчны баазын тоо 12 болж өссөн ч, уурхайн лицензийн тоо нэг болж буурчээ.
“Бид үлэг гүрвэлийн олдвороо хамгаалах ёстойг ойлгож авлаа. Үүнийг үзэж чадаагүй найзууддаа ч энэ талаар ойлгуулж тайлбарлах болно” гэж Үлэг гүрвэлийн явуулын музей үзэх сонирхсон наймдугаар ангийн сурагч Т.Нямбаярын хэлснийг уншигч танд уламжилъя.
Сэтгэгдэл ( 4 )
Болорцэцэгт ажилд нь өндөр амжилт хүсье. Түүний хүчин чармайлтаар Үлэг гүрвэлийн музейд маш их дээж ирсэн. Тэдгээр олворуудыг одоо болтол яагаад нийтэд гарг аж үзүүлэхгүй байнаа. Бүрэн бүтэн байдаг л байгаа даа. \n
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Сонирхолтой нийтлэл байна. М.Болорцэцэгийн Монголын үлэг гүрвэлийн олдворыг хамгаалах,сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр үнэхээр их. Харин Баянзагт 13 уурхайн лиценз олгогдсон байсан, одоо нэг байгаа гэсэн мэдээлэл огт ташаа мэдээлэл байна. Яагаад хаанаас ийм мэдээлэл гарсан юм бол.
Амжилт хүсье ! Аав чинь бурхны орноос чамаар бахархан харж байгаа. Уг нь яг энэ чиглэлээр ажилладаг, төсвөөс санхүүждэг ШУА гэж том байгууллага байдаг биз дээ ?