НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74 дүгээр чуулганы ивээл дор 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд болсон өндөр түвшний арга хэмжээнд манай төлөөлөгчид хүүхдийн төлөөллийн хамт оролцов.
Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах, 30 жилийн хугацаанд гарсан ахиц дэвшил, ололт, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг цохон тэмдэглэж, энэ чиглэлд сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдаж, манай улс 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 0 )