Аргын тооллоор шинэ оноо угтах мөчийн нэршил яван явсаар “Жинжил” болж хувирсныг цахим орчноос азаарч болно.
Залуусын хэл бичгийн боловсролын түвшинг харуулах энгийн жишээ энэ боловч эр “ы” болон эм үгийн “ий” нөхцөлөө дүрмийн дагуу холбож дөнгөдөггүй хижээл насныхан нийгэмд олонх байгаа нь үнэн. Бичиг үсгийн алдаагаа дайрч өнгөрсөн боловсролын систем рүүгээ нялзаах нэгэн байхад, хэлний зөвлөлийн эрдэмтдийн мэдлэггүйг гайхан цэцэрхэх нөгөө нь ч дайралддаг. Гэхдээ нийгмийн дийлэнх олонх монгол хэлний дүрмээ мөрддөггүй, тэр дундаа залуус хазгай муруй ярьж, бичиж байгаа нь ерөнхийдөө хөгжлийн чиг хандлага юмаа. Монгол төдийгүй дэлхийн залуусын энгийн бөгөөд хялбар зүйлд дурлах болсны илрэл. Адаглаад монголчуудын 90 хувь хэрэглэх болсон цахим орчинд “Сонин сайхан юу байна” гэж асуухын оронд “Со са” гэхэд л хялбархан ойлгогдоно. Цаг хугацааны хувьд хурдан, дата талаасаа хэмнэлттэй.
Тиймээс цахим орчинд монгол хэлээрээ зөв бичиж заншицгаахын тулд эхний ээлжид эх хэлээ хялбаршуулах цаг нь ирж. Нэгдүгээрт, дахин давтагдсан 35 үсэгтэй байгаа нь хэтэрхий төвөгтэй, тооны хувьд илүүдэлтэй мэт. Ш болон Щ, Ы болон ИЙ, П болон Ф, хатуу болон зөөлний тэмдэг гэх мэт давтагдсан үсгүүд хэрэггүй болж. Нэгэнт л аялгуу сайхан хэл хойно эр, эм гэж ялгалгүй нэг “и” бичээд, ярихдаа аялгуулчихбал болчих бус уу. Зарим нэг гадаадын жишээ дурдахад, хэтэрхий хатуу дүрэмтэй британи англи хэлний хэлбэрээсээ энгийн хялбаршуулсан америк маягийн англи хэл дэлхий нийтэд илүү дэлгэрээд байгаа. Хятадууд ч хэтэрхий олон зурлагатай ханз үсгийнхээ зурлагыг цөөлөх замаар цаг үеэ дагаад шинэчилсэн. Бичиг соёлын үүслээрээ дэлхийд анхдагчид тооцогддог хятадууд бичгийн хэлээ ингэж хялбаршуулсан нь гаднынхан ч сурахад дөхөм болсон. За тэгээд өгүүлбэр эхлэх болон оноосон нэрнээс бусдыг том үсгээр эхлүүлэх шаардлага байна уу даа. Хэрэв уншигч та санал нийлэхгүй бол "Том А, жижиг а, том Б, жижиг б, том В, жижиг в, том Г, жижиг г, том Д, жижиг д" гээд монгол хэлний цагаан толгойн 35 үсгээ нэг уншаад үз дээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хэл, хил, мал гуравтайгаа байж монгол оршин тогтноно. Эх хэлээрээ зөв бичиж чадахгүй болчихвол удахгүй монгол мөхнө.
Монгол хэлэнд авиаг маш нарийн ялгаж дууддаг. Энэ нөхөр хялбарчлана гээд бүр байхгүй болгох нь дээ. Юмыг хялбарчилсаар байгаад нураадаг хүмүүсийн нэг хялгас л юм даа. \n
Түрэг Монгол бичиг\nУйгаржин Монгол бичиг\nСоёмбо Монгол бичиг\nКрилл Монгол бичиг\nЛатин Монгол бичиг ...гээд шинэчлэгдэх л байхдаа
чи дут
....байгаад л Монголын ирээдүйг баллах ”тогтоол” ТУШААЛ” хятад цус угшилтангууд гаргуулдаг нь НУУЦ бишээ. Тухайлбал уир нь олдохоо больсон ”ОВОГ” ....
Ёстой буруу бичиж энэ хүн.Цаг үеийг аливаа улсын хэл,зан заншил,шашин шүтлэг даган өөрчлөгддөггүй юм.Харин ч улам даган хүндэлж явах ёстой хатуу хууль цаазтай байх хэрэгтэй..\n