"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" уриатай "Be strong" реалити шоу ирэх сараас үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч, илтгэгч, Multiplier Ё.Мөнхдэмбэрэл өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн "Be Strong" реалити шоу төслийг санаачилжээ.
Оролцогчийн дотоод нөөц боломжийг нээж, айдас эргэлзээгээ даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг шоуны оролцогчдоор дамжуулан харуулах ба энэ төрлөөр хийгдэж байгаа Монголын анхны тв шоу болох нь ээ.
"Be strong" реалити шоу нь хувь хүний хөгжил, сорилтод суурилсан энтертайнмент телевизийн реалити шоу гэдгээрээ онцлог. Түүнчлэн оролцогчдын бие хүний цогц хөгжлийн бодит өөрчлөлт буюу сэтгэлгээний хувьсал, стайл имиж, сэтгэл зүйн хүч, бие бялдрын хөгжил зэргийг харуулсан өрсөлдөөнт сорилтуудтай оролцогчид нүүр тулна. Үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх энэхүү контент Монгол Улсын үндэсний контент үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ өнгө нэмнэ гэдэгт Ё.Мөнхдэмбэрэл итгэлтэй байгаа аж.
Тус реалити шоунд 18-45 насныхан оролцоно гэдгийг төслийн багаас мэдэгдээд байна. Харин хэдэн оролцогч оролцох болон шагналын сан одоогоор нууц байна.

Сэтгэгдэл ( 0 )