“Их сургуулиа төгсөөд удаагүй залуу эмч долоон сартай нярайд буруу эмчилгээ хийчихлээ” гэх мэдээлэл ТВ8 телевизийн 1900-1952 дугаарт ирлээ.
“Энтеровирус” гэх өвчнийг “Салхин цэцэг” хэмээн буруу оношилж, буруу эмчилгээ хийснээс болж долоон сартай хүү Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчимд иргэн А долоон сартай нярай хүүгийнх нь биен дээгүүр улаан тууралт гарсан учир эмнэлгийн анхан шатны байгууллагад дуудлага өгсөн ч ачаалал их байсан учир хувиараа эмнэлэгт очиж үзүүлэх шаардлага гарчээ. Ингээд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд очжээ. Тухайн үед АШУИС-ийг төгсөөд хоёр жилд болж байгаа эмч А хүүхдэд үзлэг хийж, салхин цэцэг гэсэн онош тавьсан байна. Ингээд нярайд аскорбины хүчил, дермобактер зэрэг гурван эмийг жороор бичиж, дермобактерээр улаан тууралтыг арилгах учир байнга угааж, түрхэхийг эмчийн зүгээс анхааруулжээ. Эмчийн бичиж өгсөн зааврын дагуу хүүг усанд оруулж, эмээр арчсан хэдий ч өглөө нь эм түрхсэн хэсэгт улаан тууралт нэмэгдэж, хүндэрсэн байна.
Ингэж тууралт нэмэгдсэнээр хүүгийн аав А эмнэлгийн байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлснээр энэ асуудал олонд ил болсон юм. Ингээд хүүг маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлж, Энтеровирус гэх өвчнөөр өвчилсөн гэдгийг тогтоожээ. Хэрэв хугацаа алдсан бол хүү саажилттай болох аюултай байсныг эмч нар хэллээ.
Болсон явдлын талаар бид Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Эрүүл-Өсөх” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч болон ажилчидтай уулзах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )
Ер нь өрхийн эмч нар л үр хүүхдийг минь алдаг сайхан хүүгээ алдсанаас хойш өрхийн эмнэлэгт итгэхээ байсан тэгчээд 1жилийн дараа вакцинаа хийлгэ гэж залгадаг мал эмч нар
Өрхийн эмнэлэгт хэзээ ч битгий үзүүлж бай, хөгшнүүд нь ч ялгаагүй шахааны чадваргүй юмнууд бдаг. манай хүүхэд ханиад хүрээд Энхмэнд өрхийн эмнэлэгт үзүүлэхэд ижил найрлагатай 3 сироп хамт бичиж өгөөд бид мэдэхгүй уулгаад хүүхдээ алахаа шахсан. хоолой ам нь хөөгөөд амьсгалж чадахаа байгаад түргэнээр эмнэлэг орж дусал залгуулж амьд үлдсэн.
Залуу эмч нар маш болгоомжтой олон талаас нь бодож нягт нямбай байх хэрэгтэй. Одоо хөгшин залуу гэлтгүй эмч нар өвчнөө сайн оношлох гэхээсээ эм бичихийг эмчийн ажил гээд ойлгочихсон байдаг болсон байна лээ.