Маргааш нярайн эмч, сэтгэлзүйч нар үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 08

Маргааш Өргөө амаржих газрын нярай, хүүхдийн зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн сувилагч, сэтгэлзүйч нараас бүрдсэн баг Чингэлтэй дүүргийн 13-19 дүгээр хороонд үзлэг хийхээр болжээ.

Үзлэгийг Хайлаастын хүүхдийн амбулаторид 09:00-17:00 цагт хийнэ. Үзлэгт:

 

  • Нярайн эмчийн үзлэг,
  • Хүүхдийн зүрх судасны эмчийн үзлэг,
  • Хүүхдийн зулайн эхо,
  • Хүүхдийн зүрхний эхо оношилгоо,
  • Нярайн шарлалтын оношилгоо,
  • Нярайн асаргаа сувилгаа /Хүй, нүд, ам, хамар цэвэрлэх гэх мэт/,
  • Ар гэрт “Имж-эх” асаргаа заах, сургалт, зөвлөгөө
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Эх барих эмэгтэйчүүдийн эхо оношилгоо
  • Төрсний дараах хярзангийн оёдол авах, угаах
  • Эмэгтэйчүүдийн мазокийн шинжилгээ
  • “Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн бүлгийн ярилцлага, зөвлөгөө, сэтгэл засал
  • “Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн ганцаарчилсан ярилцлага, сэтгэл засал эмчилгээ тус тус хийнэ.

 

Мөн үйлчлүүлэгч зөвшөөрвөл цаашдын үйл ажиллагаанд тусгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Өргөө Амаржих газарт амаржих, үйлчлүүлэх үеийн сэтгэл ханамжийн судалгаа авах аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top