Өнөөдрийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар эзгүй байгаа бөгөөд тэрбээр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн дарга нар, УИХ-ын зарим гишүүний хамтаар Австрали улсад томилолттой ажиллаж байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дараалал:
- “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Сэтгэгдэл ( 0 )