УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.16/ хуралдаан эхэллээ.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Австрали улсад томилолттой эзгүй байгаа бөгөөд чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )