ЧУУЛГАН: Монгол Улсад жилд 170-180 оюуны бүтээл бүртгэгддэг

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Манай улс оюуны өмчийг орхигдуулсан нь үнэн. Өмнө нь Зохиогчийн эрхийн хууль, Бараан тэмдэгтийн хуулиар зохицуулж байсан ч хангалттай байгаагүй. Нийгмийн хөгжлийг урагшлуулах шинэ бүтээл санаачилсан хүмүүсийн эрхийг хамгаалах хууль гарч байгаад баяртай байна. Өнөөдрөөс эхэлж оюуны өмчийн эрхийг барьцаалж зээл өгөх эрх үүсэж байгаа нь сайн талтай. Монголчууд оюуны спортоор дандаа амжилт гаргадаг. Энэ нь оюуны өмчийн чиглэлээр асар их боломж байгааг харуулж байна. Монгол Улсад оюуны гэрчилгээ авах шинэ санал, технологид жилд хэд бүртгэгддэг вэ. Дэлхийд томоохонд тооцогддог ямар бүтээл байна вэ” хэмээн лавлав.

Үүнд Оюуны өмчийн газраас “Манайд жилд 170-180 оюуны бүтээл бүртгэгддэг. Ашигтай загвар 250-300 орчим бүртгэгддэг. Барааны тэмдэгтийн хувьд 3900 гаруй бий. Оюуны өмчийн газраар дамжиж олон улсад 10-аад шинэ бүтээл мэдүүлсэн. Олон улсын бүртгэлийн тухай хэлэлцээрээр 20-иод барааны тэмдэг бүртгэгдсэн байдаг” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top