УИХ хаалттай горимоор хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.24/-ийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хаалттай горимоор хэлэлцэх учиртай. Иймд чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Хэлэлцэх асуудлын дараалал:

1. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хаалттай/;

2. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

3. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Үдээс хойших хуралдаан:

4. Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top