ЧУУЛГАН: Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Улсын доторх жижиг улс бол гэр бүл. Хүүхдийн боловсрол, уламжлалт зан заншлын талаар ярих шаардлагатай болж байна. Уламжлалаа дагадаг хүмүүс цөөрч байна. Тэгэхээр өсвөр насныханд тэнгэр хангайгаа шинжих, мал аж ахуйгаа адгуулах, мэндлэх хүндлэх, ардын уламжлалт тоглоом наадгайг заамаар байна. Бас эрүүл монгол хүнийг өсгөж байгаа гэр бүлийг дэмжмээр байна. Энэ талаар хуульд хэрхэн тусгасан бэ” хэмээн лавлав.

Үүнд ХНХ-ын сайд С.Чинзориг “Гэр бүлийн орчинд хүүхэд төлөвшдөг. Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Энэ удаад бид гэр бүлийн харилцаатай холбоотой зохицуулалтыг нэмж орж байгаа. Төрөөс дэмжих, хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг боловсронгуй болгож байгаа. Шулуухан хэлэхэд манай эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал бага хандуулж байгаа тал бий. Тиймээс хуульд эцэг эхийн үүргийг чангатгаж оруулсан. Мөн хүүхдэд нас насных нь онцлогт тохирсон сургалт явуулах тухай заалт оруулж өгсөн” хэмээн хариуллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top