Японы цагдаа нар шууданчаар ажиллаж байсан нэгэн 61 настай хөгшин гэртээ 24 мянган захиа, эд зүйлсийг эздэд нь хүргэлгүй гэртээ хадгалж байсныг илрүүлжээ. Канагава мужийн оршин суугч тэрбээр захиа, эд зүйлсийг хүргэх нь хэт төвөгтэй байсан гээд залуу шууданчдаас дутахгүй чадвартай гэж харагдахын тулд ийм алхам хийсэн гэж мэдүүлжээ.
Ёокохама хотын шуудангийн газар уучлал эрж, бүх захиа, эд зүйлсийг эздэд нь хүргэж өгөхөөр амлажээ. Түүний ажиллаж байсан салбар өнгөрсөн онд дотоод шалгалт явуулж, зарим илгээмж эздэдээ хүрээгүй болохыг тогтоож, хүргэлтийн албаны тэргүүн байсан түүнийг ажлаас нь халсан байна.
2017 оны хоёрдугаар сараас өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нэг мянга орчим хүргэлтийн эд зүйлс алга болсон байна. Зарим эх сурвалжууд түүнийг 2003 оноос хойш бусдын захиа, эд зүйлсийг хүргэлгүй гэртээ хадгалж байсан гэж үзэж байна.
Хэрэг нь нотлогдвол түүнд гурван жилийн хорих ял, 4600 ам.долларын торгууль ногдуулж магадгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )