Биологи болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын ургамал судлалын шинжлэх ухааны анхдагчдын нэг, эрдэмтэн ГҮРИЙН ЭРДЭНЭЖАВ агсны хувийн номын сангаас ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 1000 орчим ном, 400 орчим авторефератыг өнөөдөр хандивлалаа.
Ном хандивлах ажиллагаанд Г.Эрдэнэжав агсны шавь нар болоод түүний гэргий, ач хүүгийн хамт ирж оролцсон юм. Түүний эхнэр Монгол улсын гавьяат багш Д.Чимгээ “Би ханийнхаа захиасаар эдгээр ном бүтээлийг өөрийнх нь ажлын гараагаа эхэлсэн байгууллагад нь бэлэглэж байна. Эдгээр ном бүтээл нь бүгд орос хэл дээр хэвлэгдсэн, ховор суурь судалгааны бүтээл” гэдгийг тодотгож байлаа.
Мөн энэ үеэр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох “Г.Эрдэнэжав эрдэмтний гэр бүлд талархал илэрхийлээд, Монгол улсын төв номын сан болоод их, дээд сургуулийн номын санд байхгүй нэн ховор суурь судалгааны бүтээлээр манай хүрээлэнгийн номын сан баяжигдаж байгаад баяртай байна. Их эрдэмтний маань үлдээсэн энэ өв олон судлаач нарын гарын авлага болж, тэдний шинжлэх ухаанд оруулах хувь нэмэрт том тус болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
АНУ-н Газарзүйн нийгэмлэгийн гадаад гишүүн, ОХУ-н Газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Буриад улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Г.Эрдэнэжав нь 1961 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ботаникийн тасгийг байгуулсан (Ц.Даваажамц, Д. Банзрагч, Г.Эрдэнэжав) гурван анхдагч ботаникч эрдэмтний нэг юм.
Тэрбээр 1961 оноос шинжлэх ухааны байгууллагын системд орж 50 гаруй жилийн хугацаанд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирал, захирал, ХААЯам, ХААХҮ Яамны дэрэгдэх Хөдөө Аж Ахуйн Шинжлэх ухааны Зөвлөлийн (академийн) дарга (ерөнхийлөгч), энэ хоёр яамны нэгдүгээр орлогч сайдаар тус тус ажиллаж байв.
Эрдэмтэн хүний хувьд шинжлэх ухааны байгууллагын системд ажилласан 50 гаруй жилд хийсэн түүний эрдмийн ажлыг нь хурангуйлж тодорхойлвол,
Хандивласан ном бүтээлийн жагсаалт
Сэтгэгдэл ( 0 )