Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг 83.3 хувийн саналаар баталлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, 83.3 хувийн саналаар баталлаа.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явуулсан юм.

Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ингээд Монгол Улс УИХ-ын сонгуулийн тухай хуультай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуультай болж байна. Гишүүд, ажлын хэсэгт баярлалаа” хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top