"Жолооч нарын үлээдэг драгераар вирус дамжих боломжгүй"

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Жолооч нарыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг шалгадаг тандалтын багаж буюу драгераар амьсгалын замын халдварт өвчин дамжих эрсдэлтэй гэж иргэд үзэж байна. Жолооч нар коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлж байгаа цаг үед тандалтын багаж ашиглаж байгаад бухимдалтай байгаа талаараа санал, гомдол илэрхийлж, энэ талаар сурвалжилж, мэдээлэл өгөхийг хүссэний дагуу бид албаны хүмүүстэй холбогдлоо.


ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарт бид "Тандалтын багажаар вирус дамжих магадлалтай юу?" гэсэн асуултыг тавилаа. 

Ч.Чимэдбат: Жолооч нарын үлээдэг тандалтын багажаар вирус дамжих боломжгүй

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан БНСУ-д үйлдвэрлэсэн "A N 1150" маркийн багажаар жолооч нарт тандалт явуулдаг.Энэхүү багаж нь ямар нэгэн халдвар дамжуулах боломжгүй. 15-20 см-ийн зайнаас үлээлгэдэг. Дэлхий нийтээр энэхүү багажийг хэрэглэж байгаа. Тандалтын багаж дээр ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол дараагийн шатанд Герман улсад үйлдвэрлэсэн “Аско тест 7510” маркийн драгераар согтуурлын зэрэг тогтоодог. Согтуурлын зэрэг тогтоодог багажийн хошуу бол нэг удаагийнх байдаг. Тээврийн цагдаагийн албанаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлийг барин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нэг дор олон жолоочийг үлээлгэхгүй байх, замын урсгал боож жолооч нарыг үлээлгэхгүй байх чиглэл авсан. Гэхдээ бүх жолоочийг үлээлгэхгүй гэсэн үг биш" гэв.

 Д.Нямхүү: Драгерийг ариутгахгүй бол халдвар тархах магадлалтай

Харин энэ тухайд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "15-20 см-ийн зайнаас үлээдэг тандалтыг багажаар жолооч нар үлээхэд вирус дамжин халдварлах боломжгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Учир нь хүн ярихад нэг метрийн дотор шүлс үсэрдэг. Хүн найтаах болон ханиахад нэг метрээс хол үсэрдэг гэсэн судалгаа бий. Тийм учраас үлээдэг багажийг байнга ариутгаж цэвэрлэхгүй бол халдвар тархах магадлалтай" гэлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодлын хулгайч(66.181.167.53) 2020 оны 02 сарын 11

Ч.Чимэдбат: Жолооч нарын үлээдэг тандалтын багажаар вирус дамжих боломжгүй. ЭНЭ ХҮН ЮУ ЯРИАД БАЙНААА. ӨӨРӨӨ Ч МЭДЭХГҮЙ БАЙГАА Ш ДЭЭ ҮНЭНДЭЭ. ОДОО ТЭР БАГАЖИЙГ ХЭНГ ҮЛЭЭХ ЮМ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ\n

0  |  0
Zochin(202.126.89.51) 2020 оны 02 сарын 11

Amand tulgad l bdag biz dee ene bagajaa yun 15_20 sm.hudal solioroh yum.

0  |  0
Бөөн шүлс(192.82.69.169) 2020 оны 02 сарын 11

Драгэрээр халдвар тараах бодолтой байгаа юм шиг ярихын цагдаа. Хүчтэй үлээхэд бөөн шүлс үсэрч байгааг хэн ч мэдмээр. Цагдаад ч энэ багажнаасаа халдвар авах аюул бас байна. Эсвэл үлээлгэх бүрдээ ариутгасан багаж ашиглах хэрэгтэй

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 02 сарын 11

халдвар дамжина ариутгаж байж дараагийн хүнд хэрэглэх ёстой

0  |  0
Эрка(202.21.115.126) 2020 оны 02 сарын 11

Халдвар тархах боломжгүй гэж ямар дурак нь мэдээд байгаа юм бэ?20см байтугай 20_30 м ээс халдвар тарах боломжтой шүү.Цагдаа нарын энэ ажил нэг их цаг үеээ олсон үйлдэл биш хэсэг хугацаанд түр болих хэрэгтэй.Ямар нэгэн эрсдэл гархад хариуцах эзэн лав Монголоос хайгаад гарч ирэхгүй шүү?

1  |  0
nyamka(109.252.83.49) 2020 оны 02 сарын 10

kkk

0  |  0
З(202.21.109.158) 2020 оны 02 сарын 10

Шаана биз

0  |  0
Top