Жолооч нарыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг шалгадаг тандалтын багаж буюу драгераар амьсгалын замын халдварт өвчин дамжих эрсдэлтэй гэж иргэд үзэж байна. Жолооч нар коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлж байгаа цаг үед тандалтын багаж ашиглаж байгаад бухимдалтай байгаа талаараа санал, гомдол илэрхийлж, энэ талаар сурвалжилж, мэдээлэл өгөхийг хүссэний дагуу бид албаны хүмүүстэй холбогдлоо.
ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарт бид "Тандалтын багажаар вирус дамжих магадлалтай юу?" гэсэн асуултыг тавилаа.
Ч.Чимэдбат: Жолооч нарын үлээдэг тандалтын багажаар вирус дамжих боломжгүй
ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан БНСУ-д үйлдвэрлэсэн "A N 1150" маркийн багажаар жолооч нарт тандалт явуулдаг.Энэхүү багаж нь ямар нэгэн халдвар дамжуулах боломжгүй. 15-20 см-ийн зайнаас үлээлгэдэг. Дэлхий нийтээр энэхүү багажийг хэрэглэж байгаа. Тандалтын багаж дээр ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол дараагийн шатанд Герман улсад үйлдвэрлэсэн “Аско тест 7510” маркийн драгераар согтуурлын зэрэг тогтоодог. Согтуурлын зэрэг тогтоодог багажийн хошуу бол нэг удаагийнх байдаг. Тээврийн цагдаагийн албанаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлийг барин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нэг дор олон жолоочийг үлээлгэхгүй байх, замын урсгал боож жолооч нарыг үлээлгэхгүй байх чиглэл авсан. Гэхдээ бүх жолоочийг үлээлгэхгүй гэсэн үг биш" гэв.
Д.Нямхүү: Драгерийг ариутгахгүй бол халдвар тархах магадлалтай
Харин энэ тухайд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "15-20 см-ийн зайнаас үлээдэг тандалтыг багажаар жолооч нар үлээхэд вирус дамжин халдварлах боломжгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Учир нь хүн ярихад нэг метрийн дотор шүлс үсэрдэг. Хүн найтаах болон ханиахад нэг метрээс хол үсэрдэг гэсэн судалгаа бий. Тийм учраас үлээдэг багажийг байнга ариутгаж цэвэрлэхгүй бол халдвар тархах магадлалтай" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
хэдэн удаа өдрийн цагаар үлээлгэж байхтай таарч байсан. хошууг нь солихгүй л үлээлгэж байсан. сольж үлээлгэдэгийг нь мэдэхгүй л юм байна. дахиж таарвал үлээхгүй ээ.
тэнэгтээрэй Чимэдбатаа. Агаар дуслаар халдварлана гээд бхад...Үлээхэд вирус гарахгүй юу. Одоо бодоод бхад аймаар ханиад хүрсэн . Наадахаас чинь болсон бна ш дээ
Хэдэн халтар төгрөг ард түмнээс илүү улс төрчдөд хэрэгтэй.Торгуулийн мөнгө та нар ямар нэгэн аргаар хэзээч олж болно одоо л боль
100 хувь халдвар дамжина тэр нэг цагдаа нь амруу хийчихгээд байдгийн ариутгаж байж даргаагийн хүн дээр хэрэглэх ёстой
яагаад ингэж худал хэлнэ вэ.түрүүчийн хүний үлээсэн багажнаас дараагийн хүнд халдвар дамжих бүрэн үндэстэй.