Уханиас ирсэн 31 оюутнаас дахин шинжилгээ авахад СӨРӨГ гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 15

БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутнуудыг эх орондоо авчрах үйл ажиллагааг Засгийн газрын яамд болоод холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатарт хотод авчирсан билээ.

Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна Ухань хотод очиж ажилласан Гадаад харилцааны яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүний 15 хүнийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлаад байсан юм. Тус иргэдээс шинэ короновирусын шинжилгээг дахин авахад сөрөг буюу вирус илрээгүй байна. 

Тэгвэл эдгээр иргэдийг өнөөдөр /2020.02.15/ ХӨСҮТ-өөс гаргахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top