КОВИД-19 | Энэтхэг халдварын хяналтаа ЧАНГАТГАЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Энэтхэгийн Засгийн газар тус улсад "ковид-19" буюу шинэ төрлийн коронавирусний таван тохиолдол илэрч, хоёр мянга гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чангатгажээ. 

Тодруулбал, 21 нисэх буудал, 12 далайн боомт, 65 жижиг боомтуудад жуулчдын халууныг хэмжих, шинжилгээнд оруулах багаж төхөөрөмжөөр хангажээ.

“Коронавирусийн халдвартай байж болзошгүй 3217 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Одоогоор 23 хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж байна” гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харс Вардхан ярьжээ.

Дэлхийд хүн амаараа Хятадын дараа ордог дээрх улсад “ковид-19” буюу коронавирусийн анхны тохиолдол хоёрдугаар сарын эхээр Керала мужид бүртгэгдэж байсан бол өчигдөр нийслэл Шинэ Дели болон Кепнаган мужаас халдварын тус бүр нэг тохиолдол илэрсэн билээ.

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top