Хятадад коронавирусний халдвар авсан хүнд уушги шилжүүлэн суулгажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Хятадын мэс заслын эмч нар дэлхийд анх удаа КОВИД-19 коронавирусний халдвар авсан хүнд уушги шилжүүлэх суулгах мэс засал хийлээ.

Таван цаг үргэлжилсэн мэс ажилбарыг уушги шилжүүлэн суулгах хагалгааны нэртэй эмч Чэнь Жинюй тэргүүтэй мэс засалчид хийжээ. Жиансу мужийн Вуши хотын оршин суугч 59 настай өвчтөн энэ оны нэгдүгээр сарын 26-нд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байна. Тархи нь үхэжсэн донорын уушгийг долоон цагийн цагийн дотор Вуши хотод авчирч, шилжүүлэн суулгажээ.

Өвчтөн ухаан орсон бөгөөд эрүүл мэндийн гол гол үзүүлэлтүүд нь хэвийн хэмжээнд хүрч, донорын хоёр уушги хэвийн ажиллаж байгаа аж.

Чэнь эмчийн хэлснээр, ийм төрлийн мэс ажилбар маш өндөр эрсдэлтэй. Мэс засалчид энэ бүх хугацаанд сөрөг даралттай хамгаалалтын хувцастай ажиллах ёстой бөгөөд энэ нь бие болон сэтгэл зүйн хувьд маш хүнд. Энэ туршлага цаашид вирусний халдвар уушгины хүнд хэлбэрийн хатгалгаанд хүргэх тохиолдлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэдэгт Чэнь мэс засалч найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.69) 2020 оны 03 сарын 03

Мундаг юмаа. Манай эмч нарч мундаг шүү

0  |  0
MGL(202.21.117.246) 2020 оны 03 сарын 03

Bayar hurgye. Mundag bna shuu.\n

0  |  0
Зочин(66.181.161.38) 2020 оны 03 сарын 03

Мундаг байна.Баяр хүргэй

0  |  0
Төмөрөө (202.126.88.196) 2020 оны 03 сарын 03

Гайхамшиг !!!

0  |  0
Төмөрөө (202.126.88.196) 2020 оны 03 сарын 03

Гайхамшиг !!!

0  |  0
Төмөрөө (202.126.88.196) 2020 оны 03 сарын 03

Гайхамшиг !!!

0  |  0
Top