АНУ-ын Теннесси мужид 25 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

АНУ-ын Теннесси мужид 25-аас багагүй хүн хар салхины улмаас амиа алдсан талаар “NBC” телевиз мэдээлжээ. Тус мужийн Патнам, Бентон, Уилсон, Дэвидсон гэсэн дөрвөн тойрогт хүмүүс амиа алдсан байна.

АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын агентлагаас мэдээлснээр энэхүү хар салхи нь Теннесси мужийн түүхэнд хүний амь авч одсоноороо хоёрдугаарт бичигдэх салхи болжээ.

Байгалийн гамшгийн улмаас 50 мянга гаруй байшин, албан газар гэрэл цахилгаангүй болсон байна. Нэшвилл хотод 45 барилга сүйджээ.

АНУ-д хар салхины улмаас өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр дөрвөн мужид гурван хүн амиа алдсан байна. Тэдний дунд бага насны хүүхэд байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(84.227.14.110) 2025 оны 03 сарын 13

Amerik baigaliin gamshigt bainga ortoxiim

1  |  0
Top