КОВИД-19 | АНУ-д коронавирустэй өвчтөн карантинаас зугтжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

АНУ-ын Нью Хэмпшир мужийн Дартмут-Хитчкок эмнэлэгт коронавирусээр оношлогдсон өвчтөн хорио цээрийн дэглэм зөрчиж, эмчилгээнээс зугтжээ.

Дэглэм зөрчиж, эмчилгээнээс зугтсан этгээд тухайн бүс нутагт вирус тархаах өндөр эрсдэлтэй тул АНУ-ын Халдварт өвчин судлалын төвд мэдэгдсэн байна.

Дэглэм зөрчсөн өвчтөн өнгөрсөн баасан гарагт болсон хувийн арга хэмжээнд оролцож, халдвар тараасан байх магадлалтай аж.

Өчигдөр тус мужаас коронавирусний хоёр дахь тохиолдол илэрсэн бөгөөд анхны өвчтөнтэй хамаарал бүхий иргэн байсныг тогтоосон юм. 

Нью-Хэмпшир мужийн Эрүүл мэндийн хэлтэс хоёр дахь иргэнд халдварласан нь хорио цээрийн дэглэм зөрчсөнөөс болсон уу, хувийн арга хэмжээнд оролцсоноос болсон уу гэдгийг тогтоохоор ажиллаж буй аж.

Нью-Хэмпшир муж Эрүүл мэндийн хэлтсээс анхны өвчтөнтэй хамт хувийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийг гэртээ 14 хоног тусгаарлагдаж, яаралтай тусламжийн төвд хандахыг уриалжээ.

Дашрамд дурдахад АНУ-ын Халдварт өвчин судлалын төв хорио цээрийн дэглэм зөрчин, эмчилгээнээс зугтахыг гэмт хэрэг гэж үздэг ч АНУ-ын муж даяар хуулийн өөр зохицуулалт үйлчилдэг юм.

Эх сурвалж: NBC News

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.86) 2020 оны 03 сарын 04

Вирусний нь зөв л дөө орк минь. Сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан зөв бичгийн толийг үзээрэй.

0  |  0
Зочин(192.82.69.112) 2020 оны 03 сарын 04

Алдаагаа засаач ээ. ”Коронавирусний” биш ”коронавирусийн”.

0  |  1
Top