Польшийн Эрүүл мэндийн яам тус улсад “ковид-19” буюу коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай мэдээллээ.
Польшийн баруун хэсэгт орших Зиелона Гора (Zielona Gora) хотын харьяат, дунд эргэм насны эрэгтэй хүнээс коронавирусний халдвар илэрчээ.
Одоогоор дээрх өвчтөн чухам аль улсаар аялсан талаарх мэдээлэл тодорхой болоогүй ч биеийн байдал нь хэвийн орон нутгийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )