Хятадын судлаачид шинэ төрлийн коронавирусний хоёр дэд төрлийг илрүүлснээс нэг нь нөгөө дэд төрлийгөө бодвол илүү халдвартай болох нь тогтоогджээ.
Хятадын шинжлэх ухааны академийн мэдээлснээр судлаачид шинэ төрлийн коронавирусний 103 сорьцыг шинжилж, сүүлийн үед эл вирус 149 хувирал буюу мутацад орсныг тогтоожээ.
Түүнчлэн, вирус S болон L гэх хоёр дэд төрөлд хуваагдан хөгжсөн нь 101 сорьцод илэрчээ. Эдгээрийн 30 хувь нь S төрөлд хамаарах бол 70 хувь нь L төрөлд орох гэнэ. L нь нөгөө төрлийг бодвол илүү халдвартай гэж мэргэжилтнүүд онцолж байна.
S төрлийн коронавирус сарьсан багваахайд илэрсэн вирустэй ихээхэн төстэй бөгөөд энэ төрөл титэм вирусний “хуучин” хувилбар гэсэн дүгнэлтэд хүрчээ. L төрөл Ухань хотод халдварын тархалтын эхэн үед дэлгэрсэн ба энэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногоос хойш ховор тохиох болсон аж.
КОВИД-19 коронавирусийг SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж, MERS буюу Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж өвчний үүсгэгч вирусийн бүлэгт хамруулжээ.
Сүүлийн арван жилд аль аль вирус нь Ойрх Дорнод болон Зүүн Азид олон зуун хүний амийг авч одсон ба тэмээ, гэрийн тэжээвэр шувуугаар дамжин халдварладаг халдварт өвчин дэгдэхэд хүргэжээ.
КОВИД-19 коронавирусний анхдагч тээгчийг сарьсан багваахай байсан гэж эрдэмтэд таамаглаж байна. Үүнтэй зэрэгцэн панголин эсвэл могойноос халдварласан болохыг илтгэх нотолгоо олдсон юм.
Сэтгэгдэл ( 5 )
Худ худ, бичиж байгаа хүн ШУ-ны үндэслэлтэй зүйл сайн унш
дэлхиин дулаарал хүн амын ѳсѳлт хоол хүнснии асуудлаас болж баих шиг бна даа. дахиад ч иим ѳвчин гарах баих.
Ёстой нэг ёрын юмаа
Чамайг үнс болгочоол алга болох бх да
Ёстой нэг үхвэл таарах дуракан вирус үнс болоод дэлхийгээс хурдан зайлаасай