ШУУРХАЙ: Энэтхэгт коронавирусээр халдварлагсдын тоо 28-д хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусний халдвартай иргэдийн тоо 28-д хүрсэн тухай мэдээллээ.

Тус улсад аяллын шугамаар ирсэн Италийн харьяат 17 хүнээс  коронавирусний халдвар илэрчээ. Жуулчид хоёрдугаар сарын 21-ний өдөр Энэтхэгт ирж, аяллын унаа хөлсөлсөн байна.

Италийн жуулчдад үйлчилсэн Энэтхэгийн харьяат 69 настай жолооч эр, жолоочийн эхнэрээс мөн адил коронавирусний халдвар илэрсэн тул Жайпур хотын нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа аж.

Дараагийн тохиолдол нь өнгөрсөн даваа гарагт коронавирусээр оношлогдсон иргэнтэй хамааралтай байгаа юм.

Тус иргэн нь Итали улсаас ирсэн аяллын өгүүлэмжтэй бөгөөд коронавирусний шинжилгээнд хамрагдахаас өмнө Агра хотод гэр бүлийнхэндээ очиж уулзжээ.

Уттар Парадеш мужийн Агра хотод гэр бүлийнхэнд нь шинжилгээ авахад зургаан хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Вирус халдварласан дээрх долоон иргэнийг Шинэ Дели хотын Сафдаржун эмнэлэгт эмчийн хяналтад оруулж, тусгаарласан байна.

Мөн Телангана мужид Арабын нэгдсэн эмирт улсаас ирсэн аяллын өгүүлэмжтэй 24 настай иргэнээс коронавирусний халдвар илэрсэн юм. Эрүүл мэндийн яам тус иргэн Энэтхэгт ирэхдээ зорчсон газрыг тогтоосон бөгөөд халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг тогтоож байна.


Энэтхэгт коронавирусээр өвчлөгсөд
 

  • Италиас аяллын шугамаар ирсэн 16 жуулчин, жуулчдад үйлчилсэн Энэтхэгийн харьяат жолооч /Нийт 17/
     
  • Шинэ Дели хотод өнгөрсөн даваа гарагт коронавирусээр оношлогдсон иргэний гэр бүлийн зургаан гишүүн  /Нийт долоо/
     
  • Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Телангана мужид өнгөрсөн даваа гарагт коронавирусээр оношлогдсон Дубай хотоос ирсэн өгүүлэмжтэй Энэтхэгийн харьяат нэг иргэн
     
  • Керала мужид хоёрдугаар сарын эхээр коронавирусиний анхны тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусээр оношлогдосн гурван өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан /Нийт гурав/

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гт(202.55.188.35) 2020 оны 03 сарын 06

Та нар чинь ямар арилсан дотортой новшнууд вэ өөрсдөө корона вирус тусч байж л ойлгох байхдаа эргүүнүүд

1  |  0
boogii boogii(192.82.72.166) 2020 оны 03 сарын 05

халуунд тэсвэргүй гэсэн санагдахын энэтхэг ч халуун газар гайгүй байхоо.гайгүй л байгаасайдаа\n

0  |  0
hymyyn(202.9.46.68) 2020 оны 03 сарын 06

Ta nar naad hel amaa medej yavmaar yum.uil helnii chin yr uuriin chin tolgoid irfeg gedeg dee.uuriiguu ter hymyysiin orond taviaa yzdee..

1  |  0
Иргэн(117.111.2.205) 2020 оны 03 сарын 04

Өө бурхан минь гэж одоо ДЭБ бүүр гамшигын хэмжээнд бүүр хамгийн сүүлийн онц байдалаа зарчих юм биш биз

1  |  0
Hmnnnn(66.181.187.91) 2020 оны 03 сарын 06

Enetheguud uhsendeech yahavdee ugiin aimari ih huntei bas ayguu zavaan bas uursdiiguu bid aziyd bish gdg erguu ulsuudshdee

0  |  2
Рм(66.181.181.59) 2020 оны 03 сарын 06

Энэтхэг бас хятад шиг хүн амаараа дэлхийн хог болж байгаа. Тэрбум давсан хоёр орны 70 хувийг аваад дэлхийн ачааг хөнгөлөөсэй!

0  |  2
das(68.226.67.57) 2020 оны 03 сарын 06

Enetheg odoo suirene harj l baigaarai

1  |  2
Top