Хятад улсын Бээжингийн “Дитань” эмнэлэгт шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнд энцефалит буюу мэдрэлийн төв тогтолцооны шинэ төрлийн гэмтлийн онош тавьжээ.
Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Лю Жин өвчтөнд ухаан нь самуурах шинж тэмдэг илэрч буйг анх анхаарсан байна. Түүний хэлснээр, үүнээс өмнө эмч нар шинэ төрлийн коронавирус амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх, судас, бөөр, элэг зэрэг дотор эрхтний үйл ажиллагааг гэмтээдэг болохыг тогтоосон ч төв мэдрэлийн тогтолцоог гэмтээсэн тохиолдолтой таарч байгаагүй байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд амьсгалын дутмагшил оноштой биеийн байдал нь хүнд 56 настай өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Эмийн эмчилгээ үйлчлэхгүй, уушгины эс нь задарч, биеийн байдал нь хүндэрсэн байна.
Эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 96 цагийн дараа өвчтөний үе мөч, нүүрний булчин татганах, зогсолтгүй зогисох, хүүхэн харааны урвал удаашрах зэрэг коронавирусээр үүсгэгдсэн өвчний бус шинж тэмдэг илэрчээ. Үүнтэй зэрэгцэн, өвчтөний ухаан нь самуурч байсан гэнэ.
Эмч нар түүнд нэмэлт шинжилгээ хийснээр вирусний энцефалит буюу төв мэдрэлийн тогтолцоо нь гэмтсэн болохыг тогтоож, өвчтөний нугасны усанд коронавирус илрүүлжээ. Эрчимтэй эмчилгээ хийсний үр дүнд өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
emneleg ni mundag bnaa saihan um.
Харин тийн...эдгэрээд гарсан л байна шүү тэгээд ч суурь архаг өвчтэй хүмүүст илүү хүндрэл гарч байгаа гэсэн шүү
Зомби болох нь дээ
шал өвчтэйн аймаар сүртэй юм бичсэнээ эдгэрээд гэрт нь гаргачихдаг ккккк