Коронавирусний улмаас 290 сая сурагч гэрийн хөл хорионд оржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын улмаас хамгийн сүүлд Итали улс бүх сургуулийн үүдийг барьснаар дэлхий дахинд одоогийн байдлаар нийт 300 сая орчим оюутан сурагч гэртээ хөл хорионд ороод байна.

ЮНЕСКО-гийн мэдээллээр, дэлхийн 13 улс оронд цэцэрлэг, сургуулиуд хаалгаа барьсан бөгөөд нийт 290.5 сая оюутан, сурагч гэртээ өнжиж байна. Хэдийгээр хямрал, онцгой нөхцөл байдлын үед сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоодог нь шинэ зүйл биш ч ЮНЕСКО-ийн тэргүүн Одри Азулейгийн хэлснээр, хичээл тасалдал урьд өмнө үзэгдэж байгаагүй хэмжээнд хүрч, цаашид хүүхдийн сурах эрхийг эрсдэлд оруулж болзошгүй аж.

Хамгийн сүүлд гэхэд Итали улс энэ сарын 15-ныг хүртэл сургуулиудыг хаагаад байгаа бол Өмнөд Солонгост энэ сарын 23-ныг хүртэл, Японд ирэх дөрөвдүгээр сар хүртэл, Францад 120 орчим сургууль энэ долоо хоногийг дуустал хаагдаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(57.73.48.37) 2020 оны 03 сарын 05

Italiy geed baahan hujaa huuhduudin zurag tavidag uchir yundaa bna?

0  |  0
Top