КОВИД-19: Хятад улс эмнэлгийн хог хаягдлыг устгаж хүчрэхгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Хятад улс шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний “бий болгосон” эмнэлгийн хог хаягдлыг устгаж хүчрэхгүй байна гэж “China Daily” сонин мэдээлжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд тус улсад нэг хоногт үйлдвэрлэгдэж буй эмнэлгийн хог хаягдал 928 тонноор нэмэгдэж, хоногт нийт 5831 тоннд хүрээд байгаа аж. Халдварт өвчний голомт болсон Ухань хотод гэхэд нэг өдөрт 200 тонн эмнэлгийн хог хаягдал гарч байгаагаас 112 тонн нь шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж буй тусгай эмнэлгүүдээс гарч байна.

Тус хотын хог боловсруулах үйлдвэрүүд энэ их хэмжээний хог хаягдлыг устгалд оруулж хүчрэхгүй байгаа тул бусад хотууд руу тээвэрлэж, устгахаас өөр аргагүйд хүрээд байна. Одоогийн байдлаар тус хотод 190 тонн эмнэлгийн хог хаягдал цугларажээ. 

Энэ асуудлыг шийдэх үүднээс Хятадын эрх баригчид хотуудад эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах өндөр хүчин чадалтай үйлдвэрүүдийг шуурхай барьж байгуулах үүрэг өгчээ. Энэ оны сүүлч гэхэд БНХАУ-ын хот бүрд эмнэлгийн хог хаягдал устгах тусгай төв бий болох бол 2022 он гэхэд ийм төвүүдийг суурин газар бүрт байгуулах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(49.0.212.122) 2020 оны 03 сарын 06

manaih ch gesen iim uildvertei bolmoor um bn shu

0  |  0
Top