КОВИД-19 | Францын ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН вирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

 

Францын Үндэсний ассамблейн Тамгын газраас тус улсын парламентын гишүүнээс вирусний халдвар илэрсэн тухай мэдээллээ.

Вирусээр халдварласан парламентын гишүүний биеийн байдал тааруу, эрчимт эмчилгээнд шилжсэн байна.

Халдвар авсан парламентын гишүүнтэй хамт нэг газар хооллосон гэх Тамгын газрын хоёр хүнийг тусгаарлан эмнэлэгт хэвтүүлжээ.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан парламентын гишүүд, Тамгын газар болон парламентын ордны бүх ажилтнаас вирусний шинжилгээ авахаар болсон байна.

Эх сурвалж: AFP

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top