АНУ-ын технологийн алдарт “Microsoft” компанийн Вашингтон дахь салбарын хоёр ажилтнаас короноавирусын халдвар илэрчээ.
Вирус илэрсэн ажилтны нэг нь Вашингтон мужийн Пюджет Саунд хотын төв байрт ажилладаг бол нөгөө нь тус компанийн туслан гүйцэтгэгч LinkedIn компанийн ажилтан байсан аж.
“Вирус илэрсэн ажилтнуудыг орон нутгийн эмнэлэгт тусгаарлан, нарийн эмчилгээнд хамруулж байна. Одоогоор аялсан тухай өгүүлэмж, ойрын хугацаанд харьцсан хүмүүсийг тогтоохоор асуумж авч байгаа” гэж Microsoft компанийн туслан гүйцэтгэгч LinkedIn компанийн албан мэдэгдэлд дурджээ.
Microsoft компанийн Вашингтон хот дахь салбарын Удирдах зөвлөл яаралтай хурал зарлан тус салбарын ажилчдыг АНУ-ын вирус дэгдсэн муж болон гаднын улс орон руу аялахгүй байх зөвлөмж гаргасан байна.
Эх сурвалж: CNBC
Сэтгэгдэл ( 1 )
Сахилга бат муутай юманд хайхрамжгүй ханддаг хүмүүсийг ажилд авч дээ microsoft.