“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд, аж ахуй нэгжүүд сайн дураараа нэгдэж, хандив өргөсөөр байгаа билээ. Энэ удаад кургаан настай А.Энххүслэн охин өөрийн “мөнгөний гахай”-ндаа цуглуулсан мөнгөө ЭМЯ-нд хандивлалаа.
А.Энххүслэн “Би уг нь цэцэрлэгт явдаг. Коронавирус гараад би цэцэрлэгтээ явж чадаагүй. Би гахайн доторх мөнгөө эмч нарт өгье. Би шинэ жил, цагаан сараар их мөнгө цуглуулсан. Ээж, аав хоёр бас ах, дүү маань мөнгө өгсөн. Энэ мөнгөөр аав, ээж хоёр машин авахыг их хүсэж байсан. Гэсэн ч тэд надад зөвшөөрсөн. Энэ муухай коронавирусийг эдгээхийн тулд мөнгөө өгч байна. Томчууд, багачууд та нар сайн гараа угаагаарай, сайн маскаа зүүгээрэй, сайн гэр орноо цэвэрлээрэй” хэмээн үг хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 7 )
хүүхдийн ариун цагаан сэтгэл гэж ийм л байдаг юм. энэ охины хүсэл мөрөөдөл аяндаа биелэнээ.
сайхан сэтгэлтэй хөөрхөн охин бн, мөнгийг нь авсан ч оронд нь тэнцүү үнийн бэлэг ч гэсэн өгөөрэй,
hyyhed ooroo ingeed baigaa bol hoorhon um, hyyhdiig iim um sanaj ogch ynen um yarij baihad boli gej bas bolohgui hezyy umaa, hoorhon um be ug ni eej aavdaa mashin avahad ni zugluulj ogoh gej baijee
Яах нь вэ энэ хүүхдийн юм авч, яадаж өгсөн мөнгөний үнийн дүнтэй юм буцаагаад өгвөл сэтгэл амар
Уг нь хүүхдийнхээ зураг сурталчилгаа хийгээгүй байвал жинхэн сэтгэлийн өргөл болох байсан юм даа.
ingej yakh ni we dee , buun pop ,
Хүүхдийн маш сайхан сэтгэл. Гэхдээ цаадуул нь мөнгийг нь аваад байх юмаа!