Герман, Франц, Испани, Швейцарт хоногт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн /2020.03.08/ байдлаар “ковид-19” халдварын 101927 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинаа 106 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3486 болсон. Шинээр таван улсад халдвар бүртгэгдэж нийт 99 улсад коронавирус тархаад байна.

БНХАУ-д нас баралт 28-аар нэмэгдэж, 102 тохиолдол бүртгэгдсэн нь дэгдэлт тууштай буурч байгааг харуулж байгаа аж.

БНХАУ-аас бусад оронд шинэ тохиолдол 3633-аар нэмэгдсэн ба Иранд 1234, Италид 778, БНСУ-д 483 тохиолдол бүртгэгджээ.

Герман, Франц, Испани, Швейцар гэсэн дөрвөн улсад хоногт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж, голомтлон тархаж байна. Тохиолдлын тоо 100 мянга давсан энэ үед ДЭМБ-аас Засгийн газар болгон вирусний тархалтын хурдыг удаашруулах, үр нөлөөг авч болохыг сануулаад “Ямар ч улс орны Засгийн газар халдварыг хяналтгүй тархах нөхцөл бүрдүүлэх шийдвэр гаргаж болохгүй. Энэ нь бусад улсыг эрсдэлд оруулах болно. Хүн бүр байгаа газартаа өөрийгөө болон бусдыг хамгаалах бүрэн чадвартай юм” хэмээн зөвлөгөө гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(103.229.122.119) 2020 оны 03 сарын 12

Uursdiigoo bid bol Superior White gej boddog mash ih ego ihtei Bi tuvtei humuusiin deerengui ih zan ni uursdud ni mash ih gaig daguulj bna daa. Teneg Caucasians.

0  |  0
Top