“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 52275 эмч, эмнэлгийн ажилтнууд бэлэн байдалтай ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд 901 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “ДЭМБ-ын зөвлөхүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хамгаалах хэрэгслийн хувцсыг хэзээ, хаана, хэн, хэрхэн хэрэглэх вэ гэдэг зөвлөмжийг гарган бүх байгууллагад хүргүүлж байгаа. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл хамгийн түрүүнд хаана хандах вэ гэдэг зөвлөмжийг хүргүүлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд өвчний сэжигтэй шинж тэмдэг мэдрэгдвэл өөрийгөө гэртээ тусгаарла гэж зөвлөх байна” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гэртээ тусгаарлаж болно мэдээж тэр нь дээр байх.Гэхдээ гэртээ зүгээр хэвтээд байхгүй л байх эрүүл мэндийн яамнаас тодорхой заавар зөвлөгөө өгмөөр байна.Ядаж ойр зуурын эм,тан юу хэргэлэх талаар нэг ч заавар зөвлөмж нэг ч байхгүйг анхаармаар байна?Өвдсөн хойно нь биш түрүүлж яах ёстой вэ? гэдэг нь нэн түрүүн хэрэгтэй бол уу
gertee tusgaarlaad baidal hynd bolvol emnelegt hand gej helj baina, manaihan zygeer l gertee tusgaarla gej zovloh baina genee...