Улсын Онцгой комиссоос Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Учир нь БНСУ, Япон улсууд нь “ковид-19” халдварын шинэ голомтоор нэрлэгдээд байгаа бөгөөд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдээр дамжин дээрх орнуудаас Монгол Улсад ирэх иргэдийн урсгал их байсан юм.
Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Өмнөх шийдвэр гуравдугаар сарын 11 хүртэл хориглоод байсан. Өнөөдөр бид уг хоригийг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ бол коронавирусний халдварын үед авч байгаа зөв арга хэмжээ гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
Гадаадаас ирэх хүмүүсээ зохих журмын дагуу үзлэг хийгээд заавар өгөөд оруулаач ээ. Тэднийг хамаагүй гээд орхиж байгаа юм уу?
Гадаадад байгаа монголчуудаа татаж оруулах хэрэгтэй. Тэд манай улсын л иргэд
Солонгост байгаад ирэх гэж нислэгээ бичүүлсэн иргэдээ ирүүдэх нь зөв шүү
ирэхийг нь цуцлахгүй бол ямар нэмэр байдгийн
Зөв.зөв
Зөв.зөв