БНХАУ-ын төрийн төв хэвлэл Синьхуа агентлагийн мэдээлснээр коронавирусээр өвчилсөн 100 настай хөгшин бүрэн эдгэрчээ.
Ингэснээр тус вирусээр өвчлөөд эдгэрсэн хамгийн настай хүн болж буй аж.
Дээрх өвчтөн хоёрдугаар сарын 24-ний өдөр коронавирусээр оношлогдон улмаар Хубэй хотын эмнэлэгт хэвтсэн бөгөөд гуравдугаар сарын 07-ны өдөр эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өвчтөн хэдийгээр алцгеймер болон өөр бусад өвчнөөр хавсарсан байсан ч коронавирусийн халдвар нь бүрэн эдгэрчээ.
БНХАУ-д өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 07-ны өдөр 80 гаруй өндөр настан бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Коронавирусний голомт болсон БНХАУ-ын Хубэй мужид одоогийн байдлаар халдварын тохиолдол мэдэгдэхүйц буурч, эдгэрсэн хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа гэсэн таатай мэдээлэл байна.
Эх сурвалж: Xinhua
Сэтгэгдэл ( 0 )